Сармисыг италичууд “Үмхий үнэртэй сарнай” гэж нэрлэдэг бол англичууд “үнэртэй там”, хятадууд “ариун бус амьсгал” хэмээн нэрлэдэг. 1720 оноос барууны хэт ёсорхог эзэд сармисыг хэлээрээ түлхэхээ больсон гэдэг. Учир нь “басамжлагдсан” энэ ургамал европчуудыг үхлийн аюулт тахлаас аварсан юм. Эртний хүмүүс сармисыг үнэртэй, хорт муу өвсний тоонд оруулахгүй байх ухаан хангалттай байж. Египетэд сармисыг боолоос эхлээд фарон хаанаа хүртэл бүгд хэрэглэдэг байжээ. Эртний Вавилон хотын гудамжны бүх л барилгын хананд хэлхээтэй сармис өлгөөтэй байдаг байсан гэнэ. Энэ бүхний нотолгоо нь эртний Помпей хотын царцсан халимаг дотроос сармисны агуулах олдсон юм. |
| Тэр үед сармисыг хоол амтлагч, эрүүл мэндээ бэхжүүлэх, хар хүчнээс хамгаалах гэсэн гурван зорилгоор хэрэглэдэг байж. Сармисыг долоон эмгэгийг устгагч гэж нэрлэдэг. Гурван мянган жилийн туршид энэ ургамал хэчнээн хүнийг тарваган тахал, булчин задрах тахал, үрэвсэл болон шархнаас, могойд хатгуулах, татаж унахаас аварсныг төсөөлөх аргагүй. Сармис нь үрэвслийн эсрэг, дархлааг бэхжүүлэх онцгой шинжийг агуулсан байдаг. Элгийг хортой үйлчлэлээс хамгаалах, даралтыг тогтворжуулан, стресс болон их ачааллын дараа бие организмыг сэргээх үйлчлэл үзүүлдэг.
Эртний Грекийн тамирчид сармисыг олимпийн тоглолтын өмнө “допинг” маягаар хэрэглэдэг байсан бол харин ромчууд сармисны хумсаас аваагүй бол дайнд морддоггүй байж. Харин XX зуунд сармис сансарт хүрэх боломжийг өөртөө олгосон. Олон сараар сансрын бүхээгт ажиллаж байсан багийнхны дархлааг маш сайн хадгалж байсан юм. “Сармисны үнэр нь дэндүү ой гутам” гэж Английн нэртэй тогооч хэлээд, сармистай хоолноос татгалзсан.
Тэгээд ч Британийн хоолны жор бүхий номуудад сармисыг огт дурддаггүй юм. Гэвч үнэн хэрэгтээ сармисыг бүгд хэрэглэдэг. Чанаж, жигнэх, шарах гээд халуун боловсруулалтын дараа сармисны эмчилгээний шинж чанар, үнэртэйгээ хамт алга болдог. Японы эрдэмтэд, том хотын иргэдийг сармис хэрэглэхийн чухлыг онцгойлон сануулж байна. Учир нь сармис нь тугалга, кадми, ртути зэрэг хүнд металлын үйлчлэлээс бие махбодийг хамгаалдаг юм байна. Сармисны энэ өвөрмөц шинж нь нэмэлт тэжээл БАД-ыг бүтээхэд хүргэсэн. Гэхдээ түүний идэвхитэй шинж чанар нь бусад эм бэлдмэлтэй тэр бүр таардаггүй.
Ялангуяа вирусийн эсрэг үйлчлэлтэй бэлдмэлтэй огт тохирдоггүй юм. Сармисны нэмэлт тэжээлийг хэрэглэсэн үед вирусийн эсрэг бэлдмэл нь эмчилгээний чанараа зуун хувь алддаг. Тиймээс давхар хэрэглэхгүй байхыг анхаараарай. Муухай үнэртэй, “таагүй” ногоо маань эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн дааврын нийлэгшилд түлхэц болдог, залуужуулах үйлчилгээтэй зэрэг сайн чанартай учир дэлхийн улс орнууд өргөн хэрэглэдэг. Францын Сен-Клер хотод долоо хоногт нэг удаа зөвхөн сармисны худалдаа явагддаг байна. Жилд нэг удаа энд жуулчид сармисны баярт оролцохоор зориуд зорьж ирдэг.
|