|
|
| Нүүр хуудас « Хоолны жор |
| Үхрийн жигнэсэн махан гуляш
|
|
 |
|
Орц /2-4 порц/
- 1 1/8 кг үхрийн гулууз мах
- 2 х/х амтлаг чинжүүний нунтаг
- хагас ц/х уутат чинжүүний нунтаг
- 6 х/х оливийн тос
- 3 ш хэрчсэн сонгино
- 5 ш хэрчсэн сармисны хумс
- 2 х/х хөөлгөгчгүй гурил
- 3 ш лаврын навч
- 600 гр лаазалсан улаан лооль
- 2 ш улаан чинжүү
|
- 300 мл үхрийн махны шөл
- шинээр нунтаглсан хар перц
- давс |
Танд хэрэг болох зүйлс
- 1 ш кастрюль
- 1 ш хүнсний зүйл хэрчих мод
- 1 ш шүүрэн халбага
- 1 ш хутга
- 1 ш поднос
- 1 ш модон халбага
|
Алхам 1
|
Алхам 2
|
|
|
| Эхлээд, тосоо кастрюлдаа хийн өндөр температураар халаана. Халсны дараа үхрийн махаа хийн өнгө нь бор өнгөтэй болтол нь хуурна. Болгосны дараа шүүрэн халбагаар поднос дээр гаргана. |
Температураа багасган зөөлөн гал дээр сонгиноо хийн хуурна. Сонгиноо бор өнгөтэй болгох ба энэ үед сармис, хуурсан махаа нэмж зөөлөн хутгана. |
|
Алхам 3
|
Алхам 4
|
|
|
| Дээрээс нь гурил, амтлаг чинжүүний нунтаг, уутат чинжүүний нунтагаа хийн зөөлөн хутгана. Нэмж бага зэрэг дэвтээх зорилгоор ямар нэгэн жүүс хийж болно. |
Дээрээс нь улаан лооль, лаврийн навч болон үхрийн махны шөлөө нэмж хийн зөөлөн хутгана. |
|
Алхам 5
|
| Зөөлөн гал дээр буюу 150C-д кастрюлаа таглан 2 цаг орчим жигнэнэ. |
|
Алхам 6
|
| Энэ хооронд, улаан чинжүүгээ үрнээс нь салган жижиг шоо хэлбэртэй хэрчиж бэлдэнэ. |
|
Алхам 7
|
Алхам 8
|
|
Бэлэн болсон гуляшаа таваглан дээрээс нь бага зэрэг цөцгий, ногооны навч зэргээр хачир нэмж талхны хамт өгнө. |
| 2 цагийн дараа, хэрчсэн улаан чинжүүгээ дээрээс нь хийж 30 минут орчим жигнэнэ. |
|
|
|
Нийтэлсэн: 2009-11-30 00:00:00 | Уншсан: 420 | Буцах |
|
|
Мэдээ, мэдээлэл ангилал |
|
|
|
|
|