Хийх аргачлал
Гурилыг түмпэн саванд хийж голд нь хонхойлгоод хөрөнгөө хийнэ. Түүндээ бүлээн сүүг бага багаар хийж сайтар хутган зуурч зуурмагийг хөөж эхэлтэл нь хольж нухна. Дараа нь таглаж 1 цаг байлгаж хөөлгөнө.
Энэ хугацаанд цөцгийн тосыг хайлуулж, түүндээ жижиглэн хэрчсэн сонгино, махыг шарна. Шарж байгаа махандаа цөцгий болон бусад амтлагчийг нэмж бэлэн болгоно. /Мах сонгиныг шарж байхдаа бусад амтлагчийг өөрийн сонирхлоор нэмж болно. Үүнд жигнэсэн будаа, мөөг, лууван г.м./ Хөөж бэлэн болсон гурилыг 1.5 см орчим зузаантай элдээд 8 см диаметртэй тойргуудад хуваана.
Бэлэн болсон мах, сонгинын шанзыг элдсэн гуриландаа боож чимхэнэ. Чимхсэн пирожкийг өндөгний шараар арчин тосолсон хайрууланд тавина. Шарах шүүгээг 180 хэм хүртэл халааж түүндээ жигнэнэ. Мөн чимхэж бэлдсэн пирожкийг халуун тогоонд шарж болно. |