Get the Flash Player to see this player.
Нүүр хуудас « Хоолны жор
Үхрийн махтай төмсний хучмал
 

Орц /4-6 порц/

- 2 ш дунд зэргийн төмс
- 2 ц/х оливийн тос
- 1 ш хэрчсэн сонгино
- давс, перц
- 2 ш хэрчсэн сармис
- 450 гр үхрийн машиндсан мах
- 1 ц/х улаан лоолийн сүмс
- ¼ аяга масло
- ½ аяга цөцгий
- ½ аяга сүү
- улаан чинжүү

 

Алхам - Хийх аргачлал

1. Шарагчаа урьдчилан 200 С-д халаана.
2. Кастрюльд төмсөө хийн дээрээс нь ус хийн таглана. Төмсөө зөөлөн галаар болтол нь 30-45 минут жигнэнэ.
3. Энэ хооронд хайруулын тавгаа дунд зэргийн галаар халаана. Халсаны дараа тос хийн дээрээс нь сонгино, давс болон перц зэргийг хийнэ. Болтол нь 5 минут орчим хуурна. Дээрээс нь сармис хийн хуурна. Одоо махаа хийн модон хутгуураар болтол нь 10 минут орчим хуурна. Хуурахад үүссэн тосыг шүүж аваарай. Махан дээрээ улаан лоолийн сүмсээ хийн хольж давс болон перцээр амталж хуурна.
4. Чанаж болгосон төмсөө шүүж авна. Кастрюльдаа масло, цөцгий, сүү зэргийг хийн бага галаар масло хайлтал халаана. Төмсний гаднах хальсыг хуулах хэрэгтэй. Ингээд халсан сүүн дээрээ төмсөө хийн бяцлан нухна. Өөрсдийн таалалд зориулж нэмж сүү хийж болно. Давс болон перцээр амтална.
5. Хуурсан махаа поднос дээр зузаан үеэр тавин дээрээс нь төмсний нухашаа бүрж өгнө. Дээрээс нь хэрчсэн улаан чинжүүг цацаж өгөн 20 минут төмсөө бор болтол нь шарагчинд жигнэнэ. Гаргаж ирэн ямар нэгэн хуваалт хийхгүйгээр 5-10 минут орчим хөргөнө. Ингээд төмсний хучмал бэлэн боллоо.

 

 
Нийтэлсэн: 2009-11-25 00:00:00 | Уншсан: 551 | Буцах
Мэдээ, мэдээлэл ангилал
Эдийн засгийн мэдээ (92) Дизайн Арт (239)
Фото зургууд (140) Гадаад сувгууд (111)
Ном сэтгvvл (104) Тоглоом (410)
Хөгжилтэй (81) Оддын ертөнц (86)
Гар утсанд (88) Програм хангамж (114)
Кино, видео (477) Дуу хөгжим (229)
Сонин хачин (176) Хууль, Эрх зvй (41)
Хоолны жор (20) Гадаад мэдээ (77)
Дотоод мэдээ (192) Спорт (123)
Өгүүллэг (160) Хичээл, сургалт (57)
Эрvvл мэнд (47) Интернэтээр мөнгө олох (3)
Форекс клуб (105) Онигоо (33)
wallpapers (417)


© 2009 он. 8x8.bz
Бүх Эрх Хуулиар Хамгаалагдана.