Энэ өгүүллийн гол агуулга таныг тоглоом тоглоход хэдий хэмжээний дэлгэцний карт хангалттай болохыг тодруулахад оршино. Хамгийн гол асуудал бол илүү их РАМ нэмэгдсэнээр тоглоомын үзүүлэлт сайжирна гэдэг ойлголт ихэнхдээ худлаа болчихоод байна. Картны хурд тоглоомонд шууд нөлөөтэй боловч РАМны хэмжээ үзүүлэлтэнд харин шууд бус нөлөөтэй байдаг.
Зиа тэгээд тоглоомонд хэр нөлөөтэйг судлахын тулд 512МБ, 1ГБ, 2ГБ рамтай компютерт сайн тоглоомууд тоглож харьцуулья.
1. 
512 МБ рам нь PowerColor Radeon HD 4870 карт ашиглана. Энэ карт үйлдвэрээсээ 750 ЖПЮ хурдыг 770 болгон оверклокин хийсэн, GDDR5 санах ой нь 900МГц хурдтай, 135 долларын үнэтэй.

2. 1 ГБ дэлгэцний карт нь XFX 487A-ZHFC Radeon HD 4870 1GB карт байна. Радеон ХД 4870 загварын XFX хувилбар нь 1ГБ рамтай, 750 МГц үндсэн хурдтай, 900 МГц GDDR5 санах ойн хурдтай, 145 долларын үнэтэй.

3. 2ГБ рамтай карт нь Sapphire Vapor-X Radeon HD 4870 2GB загвар. Энэ Сафир карт 512 МБ картнаас 4 дахин иүү хэмжээтэй, 750МГц цөм хурдтай, GDDR5 санах ойн хурд 4870тай адил, маш өвөрмөц хөргүүртэй, 227 долларын үнэтэй байна.
Эдгээр картыг Кор аи7 сэпү, ASRock X58 Supercomputer эх хавтантай зомпютерт угсарч, Краисис тоглоомын пэтч 1.2.1 хувилбарыг Өндөр чанартай болон Маш өндөр чанартай горимд, Фар Край 2 тоглоомыг Маш өндөр чанартай болон Ультра өндөр чанартай горимд, Ворлд ин Конфликт тоглоомын пэтч 1009 хувилбарыг Маш өндөр чанартай 1, Маш өндөр чанартай 4x AA, 16x AF 2 горимд, ЖТА 4 тоглоомыг Дундаж үзүүлэлт ба Өндөр үзүүлэлттэй горимд тоглуулж харьцуулав. ТОглоомын хэр дүрслэлтэй байгаг зурагнаас харцгаая.

Краисис тоглуулахад хэдийгээр 2560×1600 нягтралтай байгаа боловч тоглоом маш удаан, үр дүн муутай байна. Харин 512 МБ карт илүү сайн хялбар тоглох болможтой байна. Краисис тоглоход 512МБ карт 2ГБ рамны 1920х1200 нягтралтай тохиргоотой ойролцоо ажиллаж байгаагас хараханд уг тоглоомыг шинэ загварын картанд зориулж хийгээгүй бололтой.

Фар Край маш их пэлгэцний картны чадал шалгасан тоглоом. Хэдийгээр бид 512МБ 1920х1200 горимоос 2560х1600 горимд шлжихэд мэдэгдэхүйц удаашрал гарсан. 1ГБ, 2ГБ рам бараг онц ялгаагүй байв. 4xAA горимд 512МБ рам мэдэгдэхүйц сайжирсан ба 2560х1600 горимд тоглож болохоор байв.

Ворлд ин Конфликт тоглоомын хувьд өрсөлдөөн маш ойролцоо үр дүнтэй, 512МБ рам 2560х1900 горимд тааруу байсан боловч 1920х1200 горимд хангалттай сайн байв. Ворлд ин Конфликт тоглоом гол төлөв сэпүнд ачаалдаг бололтой.
Лэфт фор Дэд тоглоомын хөдөлгүүрийг Валв кодчилсон, Валв харин хуучны картан дээр хэрхэн тоглоом харуулах талаар маш их нэр хүндтэй билээ. 512МБ рамтай зарт 2560х1600 горимд маш сайн ажилаж байв.
ЖТА 4 тоглоомын хувьд 500МБ рам шаардсан горим, 1ГБ рам шаардсан горим гэсэн 2 горим дээр шалгасан. 500МБ горимд үзүүлэлт бараг ойролцоо, харин 1ГБ ачаалсан горим буюу 2560х1600 горимд 512МБ рам огт ачаалж дийлэхгүй байсан. 1920х1200 горимд 1ГБ рам, 2ГБ рам маш ойрхон үзүүлэлтэй, 2560х160 горимд өөр үзүүлэлттэй байв.
Янз бүрийн тоглоомд янз бүрийн горимд шалгаж нягталж үзлээ. Тоглоомчдын хувьд 3 үндсэн хүчин үүйл байна: нягтрал, нарийючлалын визуал чанар, АА. Ихэнх хэсэгт 512МБ рам эдгээр хүчин зүйлийн нэгийн лимитэнд тулж, ихэх тохиолдолд 2 хүчин зүйлийг нь ашиглаж чадаж байна. Харин эдгээр 3 хүчин зүйлийг төгс сайн хангая гэвэл 512МБ-наас илүү хэмжээтэй рамтай карт хэрэг болох нь. Мөн дэлгэцний үзүүлэлтийг сайн анхаарах хэрэгтэй, одогийн 2 инч буюу бага ихэнх дэлгээцнүүдийн нягтрал 1680х1050 байгаа ба ийм тохиолдолд 1ГБ рамтай карт илүүц болно. Хэрэв таны дэлгэц 21 инчэээс том 1920х1200 дээш нягтралтай бол 1ГБ-аас дээш рамтай карт худалдан авч болох юм. 1920х1200 түүнээс дээш нягтрал хүсдэг хэн хүнд 2ГБ рамтай карт хэрэг болох ба 1920х1200 нягтралаас доош дэлгэц ашиглаж болохгүй. Бас нэг өөр хүчин зүйл бол насны асуудал байна, карт хэр удах вэ гэдэг. Рамны хэмжээгээр үзүүлэлт сайжирна гэж ойлгож болохгүй, 512МБ Радеон HD 4870 буюу 896МБ ЖиФорс GTX 260 картнууд 2ГБ Радеон HD 4670 буюу 2ГБ ЖиФорс 9600 GTS картнаас хурдан байдаг юм шүү. Эцэст нь хэлэхэд 512МБ рамтай дэлгэцний карт хангалттай онц сайн нягтрал үзүүлж чадах ба чанар ба АА-г бууруулснаар карт бүрэн хүчин чадлаараа гайхамшигтай ажиллаж чадна. Хэрэв та үнэхээр илүү сайн чанар нягтрал хүсч байгаа бол 1, 2ГБ рамтай карт илү мөнгөөр худалдан авч болох юм.
dandaa.mn |