|
Үхэр
бодсон бүх зүйлээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд өөрийн цаг заваа зөв хуваарилахыг зөвлөж байна. Иймд төлөвлөсөн бүх ажлаа хэрэгжүүлж чадсанаар өөрийгөө шагнах цаг зав олох боломж бүрдэнэ гэдгийг сана. Амьдралын тогтвортой байгаа үйлдлийг өөрийн ухамсаргүй, хөөрүү үйлдлээр баллаж болохгүй. Таны байнга өөрийгөө боддог зан, асуудлыг дэвэргэж болзошгүйг анхаар. Гэхдээ баярын уур амьсгал сэтгэл санааг чинь сайн тал руу нь өөрчилж та өмнөхийн адил найз нөхөд, ойр дотныхондоо өөрийн дур булаам байдлаараа баярлуулж, ухаалаг, нийцтэй зангаа харуулах болно. Тиймд нэгэнт хийх ёстой ажил байгаа бол түүнээс эерэг, хөгжилтэй сэтгэл хөгжөөх талыг нь олж харахыг хичээ.
Ихэр
энэ сард таны хичээнгүй хөдөлмөр талаар өнгөрөхгүй. Та зарцуулсан хүчин чармайлттайгаа тэнцэхүйц материаллаг урамшуулал авна. Учир нь ихрийнхний хувьд энэ сар ашиг олоход туйлын таатай сар. Сарын эхний долоо хоногт цаг зав бага, шаардлагагүй хөл үймээн, аахар шаахар зүйлсээс болж маргаснаас сэтгэл санаа тавгүйтнэ. Мөн ахуйн асуудлаа зохицуулахад хүнд байх ч удалгүй байдал намжина. Сарын хоёр дахь арав хоногт ахуйн хүндрэлтэй асуудлууд шил шилээ даган үүссэн ч ихрийнхэн үүнийг хялбархан шийднэ. Өөртөө болон дотныхондоо зориулан баяр зохион байгуулахыг хичээ. Хайр дурлалын хувьд өөртөө таарах хүнээ сонгон авах боломж хэдэнтээ олдоно. Эхэндээ энэ нь харилцан шохоорхол таатай харьцаа байх болно. Гэвч хувь заяа та нарыг нэгтгэж магадгүй. Салхивчаа нээн, өглөөний дасгалаа хийж бай. Ингэснээр эрүүл мэнд сэтгэл санаа өөдрөг байх болно. Архаг хууч өвчтэй хүмүүс эмчилгээгээ тууштай хийлгэ.
Мэлхий
тайван сар. Ажил төрлөө өргөжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөх шинэчлэх тухай бодоцгооно. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахад таатай. Санхүүгийн байдал бүрэн тлгтвортой байна. Хувийн амьдрал таатай байж мэлхийнхэн гэр бүл үр хүүхэддээ их цаг зарцуулна. Залуу хосууд тусдаа гарч өөрийн байшинтай болно. Залуучууд оройн цагаар сэжиг бүхий газраар бүү яв. Олон хүн цугласан газар найр наадмаас татгалз. Хэрүүл маргаанаас мөн зайлсхий.
Арслан
хөлсөө дуслуулан ажиллаж сур. Урьд нь дутуу орхисон бүхнээ гүйцээж хийнэ. Мөн таны ажил хэрэг цаашид амжилттай урагшлахад туслах найз нөхөд, түншүүддээ ихээхэн анхаарал тавих шаардлага гарна. Олонх арслангууд энэ даалгаврыг гялалзтал биелүүлж, гурвалсан холбоо байгуулж чадна. Үүнд та өөрөө дараа нь өөрийн хүрээлэл дэх нөлөө бүхий хүмүүс мөн дараа нь ойрын болон гадаад дахь түншүүд хамаарна. Эхний арван хоногт албан хаагчид, бизнессменүүдэд бэрхшээл тулгарна. Гэвч тэд нөлөө бүхий хүмүүсээс гэнэтийн тусламж авч нөхцөл байдал сайжирна. Материаллаг байдал энэ сард бүрэн тогтвортой. Заримд нь өв залгамжлах эрх үүснэ. Гэр бүлийн хүрээнд засвар хийж ахуйгаа өөрчлөх зэрэг ажлуудаа сарын сүүлээр хий. Тогтвортой гэр бүлүүд аз жаргалтай байна. Тэд шинэ хүнтэй болж магадгүй. Хайртай хосууд гэр бүлээ батлуулах босгон дээр байна. Эрүүл мэнд муугүй. Гэвч даарч хөрснөөс болоод халдварт өвчин тусах магадлалтай. Тиймээс гэнэтийн нөхцөл байдалд гал алдахааргүй бэлтгэлтэй бай.
Охин
багаар ажиллах болон ашигтай мэдээлэл цуглуулахад таатай байх боловч онцгой амжилтанд хүрч чадахгүй. Олонх нь албан тасалгаагаа тохижуулах өргөсгөх шинэ ажлын байртай болох төлөвлөгөө зохионо. Та гэр бүлээсээ халуун дулаан сэтгэлийн эх булгийг авна. Гол нь сарын эхний долоо хоногт сэтгэл хөдлөлөө барь. Хэт сэтгэл гутрал хямралаас болж буруу шийдвэр гаргах, найз нөхдөөсөө татгалзаж магадгүй байна. Энэ сард охиныхны хувьд хайр дурлал галзуурсан хүсэл тачаал биш харин хайртай хүнээ байнга үгүйлсэн тогтвортой мэдрэмж байх болно.
Жинлүүр
үйл явдлаар дүүрэн сонирхолтой сар. Сарын эхний арван хоногт олон ашигтай уулзалт харилцаа холбоо аялал болно. Гурав дугаар арав хоногоос урьтаж эхэлсэн ажлаа дуусга. Жинлүүрүүдэд сургалт харилцаа холбооны хэрэгсэл мөн тээврийн хэрэгсэл дотны хүмүүсийн хэрэглээ зэрэгт мөнгөө зарлагадана. Сарын ихэнхид санхүүгийн байдал тогтвортой бус байна. Орон байраа засаж орчноо өөрчилж магадгүй. Ганц бие жинлүүрүүд шинэ жилийн өмнө заяаны ханиа олох магадлалтай. Ямар ч таагүй асуудлыг даван туулж чадна.
Хилэнц
жилийн хамгийн үр бүтээлтэй саруудын нэг. Энэ долоо хоногт мөнгө санхүү нэлээд хүндхэн байх ч хялбархан засарна. Олонх нь материаллаг байдлаа дээшлүүлж чадна. Сарын хоёр болон гурав дугаар арав хоногт ажил хэрэг нэлээд таатай өрнөж санхүүгийн гялалзсан үр дүнд хүрнэ. Хосуудын хувийн амьдрал тайван. Харин сарын эхээр хамаатнуудтайгаа муудалцаж болох боловч сарын гурав дугаар арав хоногт сайнаар эргэнэ. Ганц бие хилэнцүүд сарын эхээр хайр дурлалтайгаа учирч болзошгүй. Тиймээс хайраа илчлэхэд тохиромжтой нөхцлийг бүрдүүлэхэд санаа тавь.
Нум
оны сүүлийн энэ сар нумынханд ээлтэй байх болно. Тэдний бүхий л ажиллагаа гайхамшигт амжилтанд хүрнэ. Янз бүрийн хүмүүстэй уулзаж холбоо тогтоож гэрээ байгуулахад анхаарлаа хандуул. Ажил хэрэгч байдлыг эрхэмлэснээр та энэ сард бүтэн оны турш хийж гүйцээгүй ажлаа нөхөж гүйцэтгэнэ. Бүтэн сарын турш ажил хэвийн амжилттай урагшилна. Сарын эхний арав хоногт мөнгө болон алт мөнгөтэй болгоомжтой харьц. Шинэ жилийг гэр бүлтэйгээ алс хол тэмдэглэх бололтой. Нумуудын хайр дурлалын харьцаа тогтвортой бат бөх байна. Ганц бие хүмүүс гал халуун дурлалд шатна. Таны эрүүл мэнд таны хөгжөөнт байдлаас хамаарна. Эрүүл мэндээ бодож хөгжилтэй хөдөлгөөнтэй байж спортоор хичээллэ.
Матар
оны сүүлчийн ажлаа цэгцлэх сар. Та өөртөө болон ойр дотныхондоо тустай зүйл ихийг хийсэн. Сарын эхний хагаст гэр орон тохитой бизнес амжилттай байгаа учраас сэтгэл өөдрөг байна. Сарын хоёр дугаар хагаст шагнуулж бусдаас илүү гэдгээ харуулна. Алба ажил эрхэлдэг хүмүүсийн тавьсан шаардлага бүхэн биелнэ. Санхүүгийн байдал гялалзана. Одоо эрхэлж байгаа ажлаас их орлого олно. Эхнэр нөхрийн таагүй харьцаа аажмаар зөөлөрч шинэ оны өмнө маш тааламжтай байдалд хүрнэ. Залуус шинээр гайхалтай сайхан харьцаа тогтоох жинхэнэ хайртайгаа учирна. Зарим нь бүтэн жил эргэлзсэн шийдвэрээ гаргаж гэр бүлээ батлуулна.
Хумх
сарын эхний арав хоногт ажил дээр саатал хүндрэлүүд гарна. Харин хоёр дугаар арав хоногт энэ бүхнийг амжилттай шийдэх арга гарцыг олж чадна. Хуучны найз нөхөд нөлөө бүхий хүмүүс ажил төрөлд чинь тусална. Бүгдтэй найзархаг харилцаж нэг хүнийг нөгөөд нь муулахаас болгоомжил. Санхүүгийн асуудал тийм ч таатай бус байна. Гэр бүлийнхэнтэйгээ маргаж болзошгүй. Хайртай хүний тань нууцалж байсан таагүй үйл явдлууд сөхөгдөнө. Та уужим сэтгэл гаргаж уучилснаар дахин ийм байдал давтахгүй гэдэгт итгэж болохоор болно.
Загас
жилийн сүүлийн сар тэдний өмнө ажил мэргэжлийн хувьд муугүй төлөв нээж байна. Энэ ордныхны ажил хэргийн амьдрал ачаалалтай байна. Хүч чадлаа тарамдуулахгүй байхыг хичээхийн сацуу хамгийн чухал гэсэн чиглэлдээ бүх хүч чадлаа хандуулахыг хичээхтүн. Янз бүрийн хүмүүстэй ажил хэргээр уулзан харьцаж зорчих бололцоотой. Хэн нэгэнтэй ажиллаж олсон мөнгөнөөсөө хуваалцах хэрэг гарч магадгүй боловч зарцуулсан мөнгийг ирээдүйн сайн сайхны баталгаа хэмээн үзэж болно. Санхүүгийн байдал тогтвортой байна. Эхнэр нөхрөөс буюу дотны хүнээс тань мөнгө ирж сарын эцэс, нэг дүгээр сарын эхээр зээл авч мэднэ. Амьдралд хүүхдүүдтэй холбоотой асуудал, зардал гарна. Хайр сэтгэлтэй хүмүүс ердийнхөөсөө цөөхөн уулзах, эсвэл нэг хэсэгтээ сална. Ганц бие загасныхан хайр сэтгэлийн асуудалд гаргах цаг зав үгүй болохоор тэд энэ талын бүх явдлаа тохиромжтой цаг иртэл хойшлуулахаар шийдэх бололтой.
|