Get the Flash Player to see this player.
Нүүр хуудас « Оддын ертөнц
Их аварга Асашёрюү уйллаа

Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд урьд өмнө байгаагүй амжилт үзүүлж, Монгол түмнийхээ бахархалт хүү болсон 68 дахь Ёкозуна асашёрюү Д.Дагвадорж Япон улсад 12 жилийг өнгөрөөжээ. Хааяахан эх орондоо ирж, нутгийн салхиа үнэрлэж, хүч тэнхээ сэлбэн оддог хүүгээ Монгол эх орон нь дэвжээн дээр гарах бүрийд нь өндөлзөн дэмжиж байдаг билээ.
Японд өнгөрүүлсэн 12 жилийнхээ хугацаанд тэрээр их амжилтыг үзүүлж байсан ч энэ амжилт нь амар хялбараар олдоогүй гэдэг нь ойлгомжтой. Хэчнээн амжилт үзүүлсэн ч дэвжээн дээр ганцаараа гарах түүнийг дэмжин уухайлах Монгол уухай тэмцээний зааланд байгаагүй юм.
Тэгвэл энэ хэцүүхэн үеийг нь харуулсан нэгэн нэвтрүүлгийг Японы Fuji телевизийн нэвтрүүлгээр арванхоёрдугаар сарын 13-ны өдөр гаргажээ. Нэвтрүүлэгт Японы алдартай улстөрчид, жүжигчид болон спортынхныг урин оролцуулж их аваргын талаарх асуултанд хариу авчээ. Харин тэднийг ярьж эхлэх зуур Их аварга маань уйлж эхэлжээ.
Тэрээр тасралтгүй уйлсаар байсан тул бичлэгийг зогсоосон ч Асашёрюү аварга тайзны буланд уйлсаар байжээ.
Сүмогийн ертөнцийн баатар хэмээгдэж, хүнд хүчир бүхнийг элдэв зовлон тоочилгүй арав гаруй жилийн турш туулж ирсэн “том хүн”-ийг ийнхүү хүүхэд адил уйлахад нэвтрүүлэг хийж байсан багийнхан ч гайхаж орхижээ. Япончууд Их аваргыг маань хаа явсан газар нь хазгай гишгэхийг нь анан хүлээж, өчүүхэн боловч алдаа гаргахад нь баярлан хөөрч байдаг нь нууц биш.
Их аваргын уйлсан талаарх мэдээлэл Япон улсад шуугиан тарьж байна. Нэвтрүүлэг нь “Special” нэртэйгээр хоёр цагийн туршид гаргажээ. Сэтгэл хөдлөлөө тэр бүр ил гаргаад байдаггүй Япончуудын хувьд энэ нь интернэтийн хэлэлцүүлгүүдийг үүсгэж, нэвтрүүлгийг олон нийтэд цацсан нь зөв буруу байсан эсэх дээр маргацгааж байна.
Нийтэлсэн: 2009-12-15 00:00:00 | Уншсан: 607 | Буцах
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл бичих
Нэр:  *
И-мэйл:
Сэтгэгдэл:  *
 
Мэдээ, мэдээлэл ангилал
Эдийн засгийн мэдээ (92) Дизайн Арт (239)
Фото зургууд (140) Гадаад сувгууд (111)
Ном сэтгvvл (104) Тоглоом (410)
Хөгжилтэй (81) Оддын ертөнц (86)
Гар утсанд (88) Програм хангамж (114)
Кино, видео (477) Дуу хөгжим (229)
Сонин хачин (176) Хууль, Эрх зvй (41)
Хоолны жор (20) Гадаад мэдээ (77)
Дотоод мэдээ (192) Спорт (123)
Өгүүллэг (160) Хичээл, сургалт (57)
Эрvvл мэнд (47) Интернэтээр мөнгө олох (3)
Форекс клуб (105) Онигоо (33)
wallpapers (417)


© 2009 он. 8x8.bz
Бүх Эрх Хуулиар Хамгаалагдана.