|
About www.8x8.bz
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл,
Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мэдээлэл, харилцаа холбооны технологийг
хөгжүүлэх,
нийгмийн бүх салбарт нэвтрүүлэх талаар олон чухал зорилт дэвшүүлж томоохон хөтөлбөр,
арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж ирсэн.
Гэвч төрөөс бүрдүүлээд буй бодлого, таатай орчинд тулгуурлан идэвхитэй үйл ажиллагааг
явуулах шаардлагатай байна. Иймд олон нийтэд интернэт бизнесийн талаархи ойлголтуудыг
дэлгэрүүлэх замаар интернэтийн хэрэглээг өндөрсгөж, ажил, амьдралдаа хэвшүүлэхэд
чиглэгдсэн “www.8x8.bz” боловсруулав.
Мэдээлэл техногийн газрын цахим монгол хөтөлбөрийн хүрээнд
явагдсан
" Бүх нийтийг компютержуулах төсөл" ,
" Бүх нийтийг интернетжүүлэх төсөл" -ийн үргэлжлэл болгож бүх нийтээрээ
интернетийг зөв зохистой ашиглаж бодит мөнгөн орлготой болье гэсэн "www.8x8.mn"төслийг
хэрэгжүүлж байна.
Энэ төслийн хүрээнд интернет компютер ашиглаж Засгийн газраас хэрэгжүүлж буй
ажилын байр нэмэгдүүлэх ядуурлын эсрэг чиглэгсэн үйл ажиллагааг дэмжиж монгол
улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулхаар сэтгэл шулуудсан билээ.
WWW.8x8.bz -ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
Өнөөдөр дэлхийд 930 сая хvн интернэтийг тогтмол хэрэглэдэг
бөгөөд энэ тоо 2007 он гэхэд 1.35 тэрбумд хvрнэ гэсэн судалгаа байдаг.
Гэтэл Монгол Улсад цахим шуудангийн үйлчилгээ 1994 онд, интернэтийн үйлчилгээ
1996 онд нэвтэрснээс хойш мэдээлэл холбооны дэвшилтэт үйлчилгээнүүд нь иргэд
байгууллага, ялангуяа бизнесийн хүрээнд түлхүү нэвтэрч байгаа боловч монгол
агуулгатай вэб хуудасны тоо болон чанарт тодорхой ахиц гарахгүй байгаа нь харагдаж
байна.
Үндэсний статистикийн газрын гаргасан мэдээнд 2005 оны 6 сарын байдлаар Монгол
улсад 24722 хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг
боловч 1500 гаруй идэвхтэй ажиллаж буй монгол вэб хуудас интернэтэд байрлаж
байгаа нь интернэт, мэдээлэл, харилцаа холбооны технологийн асар их боломжийг
алдаж байгаа нь харагдаж байна. Дээрх 1500 вэб хуудасны 73.6 хувь нь “.mn” домэйн
нэрийн дор дотоодын интернэт үйлчилгээ үзүүлэгчдийн вэб сервер дээр байрладаг
ба нийт вэб хуудасны 50.4 хувь нь хувийн хэвшлийнхэнд, 30.7 хувь нь олон нийтийн
ашгийн бус байгууллагуудад, 9.1 хувь нь төрийн байгууллагуудад, 9.8 хувь нь
хувь хүмүүст харьяалагддаг. Ийнхүү тооцож үзэхэд нийт байгууллагын 5.5 хувь
вэб хуудастай байна гэсэн тооцоо гарч байна.
Энэ мэт “Цахим Засаглал”-ын хөгжлийн хоцрогдлыг гэтлэн давах, түүнийг хөгжүүлэх
үүднээс Монгол улсын засгийн газраас мэдээлэл, холбооны технологийг хөгжvvлэх
зорилгыг vйл ажиллагааныхаа тэргvvлэх чиглэл болгон, “Мэдээлэл холбооны технологийг
XXI зууны Монгол Улсын хөгжлийн vндсэн хурдасгуур гэж vзэж мэдлэг оюунд тулгуурласан
мэдээлэлжсэн нийгмийг хөгжvvлэх” стратегийн зорилго тавин ажиллаж байна. Мөн
тус зорилтын хүрээнд интернэтийн үнийг бууруулах, өрх бүрийг компьютержүүлэх
төслүүдийг хэрэгжүүлж байна.
Дээрх зорилтын таатай орчинд тулгуурласан шинэ залуу мэдээлэл, технологийн компаниуд,
хувь хүмүүсийн идэвхи санаачлагаар Монгол хэл дээрх мэдээллийн электрон агуулга
тодорхой хэмжээнд нэмэгдэж, интернэт зөвхөн мэдээлэл цуглуулах төдий хэрэгсэл
биш бидний бизнесийн болон нийгмийн харилцааны салшгvй нэг хэсэг болж интернэт
худалдаа vйлчилгээ, реклам сурталчилгаа болон интернэтийн олон vйлчилгээ шил
шилээ даран гарч байна.
Иймээс олон нийтэд интернэт бизнесийн талаархи ойлголтуудыг дэлгэрүүлэх замаар
интернэтийн хэрэглээг өндөрсгөж, ажил, амьдралдаа хэвшүүлэхэд чиглэгдсэн “www.8x8.bz”
төслийг хэрэгжүүлэх замаар интернэтийг нэвтрүүлэх болон мэдлэг оюунд тулгуурласан
мэдээлэлжсэн нийгмийг хөгжvvлэх стратегийн зорилтийн хэрэгжилтэнд дэмжлэг болох
шаардлагатай байна.
|